Орос хэлний хичээл №1 (төлөөний үг, хүйс)
Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд орос хэлний хичээлийг хүргэж байна. Хэрэгтэй гэсэн зүйлсээ тэмдэглэж авах хэрэгтэй. Ер нь ямар ч хэл сурахад хамгийн чухал зүйл өдөр болгон давтах.Долоо хоногт 2 3 хан удаа олон цагаар суугаад сурна гэдэг үр дүн удаан гарна. За та бүхэнд амжилт хүсье!
Биеийн төлөөний үг (местоимениями)
Энэ бол маш чухал гэхдээ амархан. Учир нь орос хэлэнд манай тийн ялгалтай төстэй "Падеж" гэж байдаг. Падеж болгон дээр
төлөөний үг өөр байдаг ба тэр бүгдийг цээжлэх хэрэгтэй. Мөн ямар биеийн төлөөний үг байгаагаас хамаараад араас бичих үйл үг хэрхэн хувирах вэ? гэдэг хамаардаг.

- Я Би
- Ты Чи
- Он/она Тэр(эрэгтэй/эмэгтэй)
- Мы Бид
- Вы Та/Та нар
- Они Тэд
Я помогаю. (би тусалж байна)
Ты помогаешь (чи тусалж байна)
Он/она помогает (тэр тусалж байна)
Мы помогаем (бид тусалж байна)
Вы помогаете (та/та нар тусалж байна)
Они помогают (тэд тусалж байна)
Үйл үгний тухай удахгүй хичээл оруулах болно.
Орос хэлэнд 3-н төрлийн хүйс байдаг ба бүх нэр үг тэр 3-т хуваагдадаг. Ямар хүйсний үг байхаас хамаараад ямар төлөөний үг тэмдэг нэр ашиглах вэ? гэдэг нь өөр байдаг
Мужской род "м.р"
Иван_
дом_
парк_
завод_
рис_
лист_
папа
брат_
Женский род "ж.р"
Анна
комната
лампа
карта
книга
ручка
мама
сестра
Средний род "с.р"
окно
молоко
фото
море
яблоко

м.р-нд гийгүүлэгчээр төгөссөн эсвэл эр (аав-папа ах-брат )үгнүүд ордог. Зарим тохиолдолд "ь" болон "й"-ээр төгөссөн үг ордог
ж.р-нд " -а -я -ия" төгсгөлтэй эсвэл эм (ээж-мама эгч-сестра)үгнүүд ордог.Зарим тохиолдолд "ь"-ээр төгөссөн үг орно.
с.р-нд "-о -е -ие"-ээр төгөссөн эсвэл гадаад үгнүүд ордог.
Үгийн баялаг
брат - ах
подруга - эмэгтэй найз
стол - ширээ
стул - сандал
друг - найз
фото - зураг
дом - гэр
окно - цонх
рыба - загас
суп - шөл
комната - өрөө
буква - үсэг
страна - улс орон
город - хот
сын - хүү
кот - муур
сумка - цүнх
сыр - бяслаг
вода - ус
стена - хана
Өгүүлбэр
Как вас зовут ? Таны нэр хэн бэ
Как тебя зовут ? Чиний нэр хэн бэ ?
Как тебя зовут ? Чиний нэр хэн бэ ?
Меня зовут Миний нэр.........
Сколько тебе лет ? Чи хэдэн настай
Comments
Post a Comment